Нийтлэгдсэн огноо: 2013 оны 5 сарын 4
Гэрлэлтийг нь цаг агаар “эсэргүүцэв”
АНУ-ын Флорида мужийн Кэй Ларжо арал дээр Брайн Лехрман, Холли Торнтон нар гэрлэх гэж байтал гэнэт тэнгэр дуугарч “эсэргүүцэж” байгаагаа илэрхийлжээ. Тэд өнгөрсөн сарын 5-нд гэрлэх үеэр дээрх сонин явдал тохиолдсон байна.  Брайн Лехрман ABC сувагт өгсөн ярилцлагадаа “Бидний гэрлэлтийг цаг агаар эсэргүүцсэн нь надад үнэхээр хачирхалтай санагдсан” гэжээ. Гэрлэх ёслолын үеэр хосууд бие биедээ үнэнч байхыг тангаргаладаг. 1988 онд Италийн Венецид болсон нэгэн хуримын үеэр хосууд бие биедээ үнэнч байхыг тангаргалах мөчтэй зэрэгцэн ойролцоо газар аянга буусан гэдэг.




LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...