Монголын иргэн Мягмарсүрэнгийн Лхамсүрэн Энэтхэгийн иргэн Абдуль Халакийн эхнэр болжээ. Хосууд саяхан хуримаа хийсэн байна. Абдуль Халак монгол бүсгүй Энэтхэгийн бэр болж байгаа бараг анхны тохиолдол байж магадгүй гэж бодож байгаагаа, гэхдээ энэ тухай нарийн судлаагүй гэдгээ “Фэйсбүүк”-тээ бичжээ. Тэрбээр нэг бус удаа Монголд ирж байжээ.